Увс аймгийн Тэс сумын нутаг Увс нуурын мөсөн дээгүүр тээвэрлэлт хийж яваад цөмөрсөн автомашиныг татан гаргах ажиллагааг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагчид зохион байгуулж байна.
Алба хаагчид цооног гарган 11 метрийн гүнд шумбалт хийж, усны гүнд татан гаргах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа гэнэ.
Ихэнх гол, нуур, мөрний мөсний зузаан нимгэрч, хайлж байгаа тул мөсөн дээгүүр автомашинтай болон явганаар хөдөлгөөн үйлдэхгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.