CS2 спортын PGL Bucharest 2025 тэмцээнд оролцож байгаа The Mongolz баг өнөөдөр хэсгийн тав дахь тоглолтоо Team Falcons багийн эсрэг хийнэ. Ялалт байгуулсан баг тэмцээний хасагдах шатанд үлдэж ялагдсан баг тэмцээнээ өндөрлүүлэх юм.
Багууд өмнө нь хоёр удаа таарч нэг, нэг ялалт байгуулсан ба хайнаа салгах тоглолтоо өнөөдөр хийх юм. Хоёр багийн тоглолт 21:00 цагаас эхлэх хуваарьтай байгаа ч өмнөх тоглолтууд эрт дуусвал цагаасаа эрт эхэлнэ.
PGL Bucharest 2025 тэмцээний плэй офф шатанд G2 Esports, 3DMAX, GamerLegion, Complexity, Aurora Gaming багууд шалгараад байгаа ба өнөөдөр үлдсэн гурван баг тодорно.