Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 10-нд Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэгээр, 11-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.
Мөн 10-нд Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар, 11-нд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Хол замд зорчиж байгаа иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй явах баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна. Малчдын хувьд малаа ойрын бэлчээрт бэлчээх, малд бага насны болон ахмад настай хүнийг явуулахгүй байхыг анхааруулж байна.