Улсын хэмжээнд 2004-2024 онуудад тохиолдсон ой, хээрийн гал түймрийн 24.7 хувь нь дөрөвдүгээр сард, 54.2 хувь нь 4-6 саруудад тохиолдсон байна. Тухайн хугацаанд тохиолдсон ой, хээрийн түймрийн 83.7 хувь нь Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Булган, Төв, Хөвсгөл аймгуудын нутаг дэвсгэрт бүртгэгджээ.
Дорнод аймагт хамгийн олон буюу 682 ой, хээрийн түймэр гарсан бол хамгийн бага нь Өмнөговь аймагт нэг удаа гарсан байна.
Хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд дээрх бүс нутгийн байгууллага, аж ахуй нэгж, иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.