Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний 187 тохиолдол бүртгэгдээд байна. Тохиолдлыг газарзүйн байршлаар авч үзвэл Улаанбаатарт 113, Хэнтий аймагт 1, Дундговьт 34, Өмнөговьт 34 тохиолдол тус бүр бүртгэгджээ.
Улаанбурхан өвчнөөр өвдсөн 79 хүн эдгэрсэн ба гэрээр 14, эмнэлгийн байгууллагад 94 хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Улаанбурхан өвчнөөр 10-14 насныхан өвчилсөн тохиолдол хамгийн их бүртгэгдээд байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаа тул өвчнөөс сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдахыг уриалж байна.
Иргэн та өвчний талаар болон вакцинжуулалтын талаар мэдээлэл авах бол 89016199, 75 103 100 утсанд хандана уу.