• Lead the way ...
         
31
2025
Mar
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    169   |  
0
Ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр байгаа тул нийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглосон шийдвэр гарлаа. Цаг, уур орчны шинжилгээний газраас  ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс “маш өндөр”, “өндөр” зэрэгтэй байгаа тул уг шийдвэрийг гаргаж байгаа гэнэ. 
 
Нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 тоот захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг энэ сарын 28-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр мөн есдүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглолоо.
 
Он гарсаар нийслэлийн хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй шар өвсний гал түймрийн 32 дуудлага бүртгэгдсэн байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ