• Lead the way ...
         
12
2025
Dec
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    187   |  
0

Хөвсгөл нууран дээгүүр зорчиж байсан тээврийн хэрэгсэл мөсөнд суужээ. Тодруулбал Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт Ханх сумаас Хатгал тосгоны чиглэлд “Хөвсгөл” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн тухай дуудлага чигдөр буюу энэ сарын 27-ны өдрийн 06:40 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “HONDA CR-V” загварын суудлын автомашин нуурын баруун  эргээс 20 метрийн зайтай нэг метрийн гүнтэй усанд живсэн байсныг таван цаг ажиллан татан гаргаж, иргэн Г-д хүлээлгэн өгсөн байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ