• Lead the way ...
         
31
2025
Mar
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    44   |  
0

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дэргэд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартад нийцсэн бүх төрлийн үйлчилгээг санал болгох жишиг номын сан барих ажлыг эхлүүллээ. Тус номын сан ирэх оны хоёрдугаар сард ашиглалтад орох гэнэ. Уг төслийг БНСУ-ын Соёлын яамнаас зарласан "Хилийн чанад дахь номын сан" төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Тус номын сангийн барилга нь 2,500 ам метр талбай бүхий дөрвөн давхар ба давхар бүртээ уншигчдын насны онцлогт тохирсон ном, соёлын үйлчилгээг үзүүлэхээс гадна, кофе шоп, зохиолчтой уулзах цаг, номын нээлт, цахим өртөө, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан тусгай булан зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлэх юм.

Улаанбаатар хотын нийтийн төв номын санг 1980 онд байгуулж, 45 гаруй жилийн турш танхимын уншлагын үйлчилгээ явуулж ирсэн. Нийслэлийн таван дүүргийн салбар номын сан нь  жилд 150-200 мянга орчим уншигчид үйлчилж, 500 мянга гаруй цаасан болон цахим номоор олон нийтийн соёл, боловсролын хэрэгцээг хангаж байна. Мөн 2016 оноос эхлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ нэвтрүүлж, NVDA дэлгэц уншигч болон брайль үсгийн хэрэглээнд шилжиж, 3,000 гаруй номын сан хөмрөгтэйгөөр жилд 350 гаруй тусгай хэрэгцээт иргэнд үйлчилж байгаа юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ