• Lead the way ...
         
31
2025
Mar
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    115   |  
1
Урт гарт хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан ирэх сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд болно. Энэхүү барилдааныг Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулахаар болсон байна. 
 
Маамын Лхагва нь 1931 оны улсын баяр наадмаар ес давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цол мөн 1939 онд 512 бөхөөс найм даван үзүүрлэж байсан. Барилдааныг зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэд зориулж олон гэнэтийн бэлэг бэлдэж байгаагийн дотор супер азтан тодруулж автомашин бэлэглэхээр болжээ.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ