Гэрээсээ гараад төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ. Тодруулбал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт 30 настай эмэгтэй энэ сарын 24-ний өдрийн 17:00 цагийн үед гэрээсээ хойд зүгт хониндоо явганаар гараад сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 25-нд Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн төөрч, сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Асгат сумын Дөхөм багийн нутгаас буюу гэрээс баруун зүгт 15 км-ын зайтай газраас эсэн мэнд олжээ.