• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    54   |  
0

Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамарсан хүчтэй шороо болон цасан шуурга шуурах төлөвтэй байгаа. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 24-нд болсон хүчтэй шуурганы улмаас  Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт гэр нурж дотор нь байсан хүн дарагдсан байна. 

Онцгой байдлын албанд ирсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагч очиход дөрвөн ханатай гэр нурж, 51 настай эмэгтэй иргэн Г  гэр дотор дарагдсан байсныг гаргаж тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.  Дарагдсан иргэний хувьд ямар нэгэн хүнд бэртэлгүй биеийн байдал хэвийн байгаа гэнэ.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ