Нэн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар агнасан этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал энэ оны хоёрдугаар сард Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт С, А нар бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Улсын тусгай хамгаалалтай газраас нэн ховор амьтан Шивэр хандгайг нэр бүхий зургаан этгээд бүлэглэн хууль бусаар агнасан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Уг хэргийг үйлдсэн этгээдүүд амьтны арьс болон эд эрхтэнг бусдад зарж борлуулах гэж байсныг илрүүлэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг, бууны сум, тээврийн хэрэгсэл, амьтны түүхий эд эрхтэнг хураан авч, битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэнэ.