Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдээд байна. Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай байршлуудад суваг татах, далан босгох зэрэг арга хэмжээг ГУББГ-аас авч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар ГУББГ-аас СХД-ийн 32 болон 20 дугаар хороонд байрлах Баруун Нарангийн үерийн далангийн халиа тошинг багасгах, суваг сэргээн татах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа гэнэ.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт шар усны үер буусан. Тухайлбал, СБД-ийн 15 дугаар хороо буюу Сэлбэ гол дагуух дөрвөн айл шар усны үерт өртөх эрсдэлтэй байсныг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байна. Мөн СХД-ийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны үерийн хамгаалалтын далан сувгийг зөвшөөрөлгүй хааж, орц, гарц гаргасантай холбоотойгоор шар усны үер хажуу тийшээ хальсан байсныг хэвийн болгожээ.