Өнөөдөр буюу энэ сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Мөн энэ сарын 25-26-нд ихэнх нутгийг хамарсан хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.
Иймд хол замд явах хүмүүс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж баталгаат зам гарцаар хөдөлгөөнд оролцох, дулаан хувцаслаж явахыг анхааруулж байна. Малчдын хувьд малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхэд болон өндөр настай хүнийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.