Цаг агаар дулаарч уулархаг газар болон гуу жалганд хуримтлагдсан цас хайлсаны улмаас шар усны үерын дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд бүртгэгдэж эхэллээ. Нийслэл хотод гэхэд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд шар усны үерийн усанд автсан гэсэн дуудлага өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Сэлбэ” голын далан сэтэрч шар усны үерийн ус айлуудын хашаа руу орсон байсныг 40 тонн ус соруулж, аюулгүй болгосон байна.