Олон Улсын Олимпын Хорооны 144 чуулган энэ сарын 20-нд Грекийн Коста Наварино хотноо хуралдаж шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Олимпын хорооны 10 дахь ерөнхийлөгчөөр Кирсти Ковентриг томиллоо. Шинэ ерөнхийлөгч ирэх зургаадугаар сарын 23 нд үүрэгт ажлаа хүлээн авна.
Түүний хувьд энэ том албан тушаалд сонгогдож буй анхны эмэгтэй, анхны Африк гаралтай хүн болж байна. Тэрээр Зимбабве улсын Хараре хотод төрсөн бөгөөд усанд сэлэлтийн спортоор олимпын наадамд хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан юм.
Кирсти Ковентри 2018 оноос улс төрд орж Зимбабве улсын Засгийн газрын залуучууд, урлаг, спортын сайдаар ажиллаж байсан.