CS2 цахим спортын BLAST Open Spring 2025 тэмцээний B хэсгийн эхний тоглолтууд өнгөрөгч шөнө боллоо. B хэсэгт урилгаар оролцож байгаа The Mongolz баг M80 багтай хэсгийн эхний тоглолтоо хийж 2:1 харьцаатайгаар ялалт байгууллаа.
Хэсгийн хоёр дахь тоглолтоо гол өрсөлдөгчдийн нэг NAVI багтай хийхээр болж байна. Хоёр багийн тоглолт маргааш шөнө болно. Хоёр баг өнгөрөгч долоо хоногт болсон ESL Pro League Season 21 тэмцээний шөвгийн наймд учраа тааран TheMongolz багийн ялалтаар өндөрлөсөн.
Харин тэмцээний А хэсэгт орсон The Huns Esports багийн хувьд Team Spirit багтай тоглож ялагдал хүлээсэн. Харин тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдэх тоглолтоо Team Falcons багийн эсрэг хийхээр болсон. Хоёр багийн тоглолт өнөөдөр 18:00 цагаас эхэлнэ.