• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    52   |  
0
Монголын сагсбанбөмбөгийн түүхэнд богино хугацаанд плэй офф-д өрсөлдөх багийг бүрдүүлж чадсан "Сэлэнгэ Бодонс" баг БНХАУ-ын компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. БНХАУ-ын хүнд машин, механизмын үйлдвэрлэлийн SINOTRUK (Howo) бренд Бодонс багийг хоёр жилийн хугацаанд хоёр тэрбум төгрөгөөр ивээн тэтгэх гэрээг байгуулсан байна. 
 
Ерөнхий спонсорын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Howo брендийн цахилгаан тоног төхөөрөмжүүдийг Монголын зах зээлд таниулан сурталчилахын зэрэгцээ “Сэлэнгэ Бодонс” клубийн тогтвортой үйл ажиллагааг хангаж, Монгол улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай тамирчид, дасгалжуулагчдыг үе шаттай бэлтгэн гаргахыг талууд зорьж ажиллах гэнэ. 
 
Сэлэнгэ Бодонс багийн хувьд финалын хоёрдугаар шатанд дээд лигийн найман удаагийн аварга Хасын Хүлэгүүд багтай учраа таарсан. Хоёр багийн эхний тоглолт өнөөдөр болно. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ