• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    53   |  
0
Төв аймгийн хоёр суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Тодруулбал өчигдөр буюу энэ сарын 20-нд Эрдэнэ сумын нутагт 12:30 цагт, Мөнгөнморьт суманд 14:00 хээрийн түймэр гарсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 
 
Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид болон нутгийн иргэд хамтран бүртгэгдсэн хоёр түймрийг бүрэн унтраасан байна. Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар 7 га хээрийн талбай өртжээ. 
 
Иймд иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй бүс нутагт зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ