Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Ар мухар" гэх газар гарсан хээрийн түймэр гарчээ. Түймэр аймгийн төвөөс зүүн зүгт 123 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-ын зайд гарсан ба хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.