Казах түмний хаврын баяр буюу "Наурызын баяр"-т зориулсан үйл ажиллагаа энэ амралтын өдөр Сүхбаатарын талбайд болно. Казах түмний онцлогийг илтгэсэн соёл, урлагийн тоглолт, бөхийн тэмцээн, гэр болон уран бүтээлийн танилцуулга, зоог уламжлалт идээг танилцуулах үйл ажиллагаанууд зохион байгуулагдах гэнэ. Өдөрлөг энэ амралтын өдөр буюу 22-нд болох юм.
Уг үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Нийслэлийн Засар даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байгаа аж.