• Lead the way ...
         
21
2025
Aug
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Сэтгүүлч: П.Цанжид   |    157   |  
0

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумы нутагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Тус сумын нутаг Жаргалант багийн "Кабинт" гэх газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр буюу энэ сарын 19-ний өдрийн 11:20 цагт Онцгой байдлын албанд иржээ. Түймэр аймгийн төвөөс зүүн урд зүгт 185 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т гарсан байна. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж оройн 19:30 цагт унтраасан. Уг гал түймэрт 2200 га талбай өртжээ. 

 

 

 

TAGS