• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    63   |  
0

Сагсанбөмбөгийн дээд лигийн плэй офф цувралын нэгдүгээр тойргийн тоглолтууд өндөрлөж өнгөрсөн жилийн аварга Хасын Хүлэгүүд, NBA лигийн дөрвөн удаагийн бүх одод, төвийн тоглогч Demarcus Cousins-ыг эгнээндээ нэгтгэсэн Selenge Bodons, өнгөрсөн жилийн лигийн дэд аварга Бишрэлт Металл багууд эхний шатанд өрсөлдөгч багуудаа буулгаж авлаа. 

Урд шугамны болон самбарын хамгаалалт сайтай Хасын Хүлэгүүд баг NBA одыг багтаа нэгтгэсэн Selenge Bodons багууд хоёрдугаар шатанд учраа таарлаа. Хоёр багийн финалын цувралын эхний тоглолт энэ сарын 21-нд болно. Лигийн аваргууд эхний шатанд Darkhan United багтай таарч 4-1 ээр буулгаж авсан. Харин Selenge Bodons BCH Knights багийг эхний шатанд мөн 4-1 харьцаатайгаар буулгаж авч дараагийн шатанд шалгарсан. 

Харин нөгөө талд SG Apes болон Erdenet Miners багуудын тоглолт 3:2 харьцаатайгаар үргэлжилж байна. Хоёр багийн цувралын зургаа дахь тоглолт өнөөдөр болох ба Apes ялвал хоёрдугаар шатанд шалгарч Бишрэлт Металл багтай финалын эрхийн төлөө тоглоно. Харин Erdenet Miners цувралын долоо дахь тоглолт гаргахын төлөө өнөөдөр зайлшгүй ялалт авах ёстой. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ