• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    30   |  
0

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна. Энэ шатанд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 96 багийн 1,152 сурагч шалгаран өрсөлдөж байна. 

Багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор “Улаанбаатар лиг” тэмцээнийг 2009 оноос хойш зохион байгуулж байгаа. 

“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд гурван сарын турш үргэлжилж байна. Тэмцээнд есөн дүүргийн 192 сургуулийн 90,550 сурагчаас бүрдсэн нийт 8,208 баг оролцсон. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ