• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    51   |  
0

ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадаас “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг  бригадын Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалтын төвд зохион байгууллаа.

Аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой таван өдрийн турш үргэлжилсэн уг дадлага сургуульд эрэн хайх, аврах салбарын  30 алба хаагч хамрагдаж онол, дадлага хэлбэрээр зохион байгуулсан ба дадлага сургуулийн үеэр 7-9 метрийн усны гүнд нийт 67 удаагийн шумбалтыг хийжээ. 

Энэ удаагийн дадлага сургууль нь шинээр албанд орсон, анхны болон хоёр дахь удаа өвлийн гүний шумбалтын сургалт, бэлтгэлд хамрагдсан алба хаагчдыг сурган дадлагажуулж усны гүнд шумбах, зогсолт хийх, даралт тэнцүүлэх зэргээр ур чадварыг эзэмшүүлсэн байна. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ