• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    62   |  
0

Таван шарын уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна. Хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ хүрээнд нийслэлийн холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан уг ажлыг зохион байгуулж байгаа юм.

Шалгалтаар гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх, зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байршуулах, явган зам дээр зөвшөөрөлгүй газар шороо ухаж, зорчих хэсгийг эвдэх зэрэг нийтлэг зөрчил илэрч байгаа гэнэ. 

Өнгөрөгч онд уг төрлийн зөрчлийг арилгуулах ажлын хүрээнд нэг автобусны буудал дээр байсан 28 ТҮЦ-ийг бүгдийг нь шилжүүлсэн. Дулааны улирал ирж буйтай холбоотойгоор нэг буудал дээр найман ТҮЦ байршуулсан зөрчил илэрсэн гэнэ. Эдгээр зөрчлийг бүртгэлжүүлэн, шат дараатай арилгах ажлыг хийж байгаа аж. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ