Итали улсын Турин хотноо болсон Тусгай Олимпын дэлхийн өвлийн наадамд Монголын баг тамирчид амжилт арвинтай оролцлоо. Энэ наадмаас манай улсын тамирчид таван алт, 10 мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн ба маргааш эх орондоо ирэх гэнэ. Дэлхийн 103 орны 1,500 гаруй тамирчин оролцсон уг наадамд манай орны 24 тамирчин оролцож 24 медаль хүртлээ.
А.Азжаргал уулын цанын төрөлд хошой алтан медаль хүртэж, Т.Дэлгэржаргал цасны гуталтай 800 метрийн зайд, Т.Солонго цасны гуталтай 25 метрийн зайд, Б.Буянтогтох цасны гуталтай 400 метрийн зайд алтан медаль хүртэв. Харин Б.Бямба-Эрдэнэ цасны гуталтай 25 болон 50 метрийн зайн гүйлтийн төрөлд хошой мөнгөн медаль хүртсэн бол А.Азжаргал уулын цана, Б.Мөнх-Эрдэнэ бүжгийн ганцаарчилсан төрөлд, А.Алтан-Очир сноуборд, Ө.Елмырза цасны гуталтай 100 метрийн зайд, Б.Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн нар бүжгийн хосын төрөлд, П.Хатансайхан цасны гуталтай 400 метрийн зайд, А.Идрээ цасны гуталтай гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.
М.Энхзаяа сноуборд, А.Алтан-Очир сноуборд, Ө.Елмырза цасны гуталтай 200 метрийн зайд, Э.Анхзул гүйлтийн цанын 50 метрийн зайд, М.Амарболд цасны гуталтай 100 метрийн зайд, П.Хатансайхан цасны гуталтай 400 болон 100 метрийн зайн багийн гүйлт, А.Алтан-Очир сноубордын төрөлд хүрэл медаль хүртжээ.