• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    51   |  
0

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд  10,063 айлын 113 блок орон сууц барихаас 4,362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг энэ сарын 7-нд зарласан. 

Өнөөдрийн байдлаар чөлөөлөлтийн явц 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа гэнэ. 1,690 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулснаас 1,664 айлын нөхөн олговрыг олгоод байгаа юм. Мөн 1,252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгажээ. Түүнчлэн барилга угсралтын ажлыг эхлэхээс өмнө хөрсний ус зайлуулах зураг төслийг хийж, цахилгаан дамжуулах агаарын шугам буулгах, трасс шилжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж байна.

Ташрамд, Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд  гурван блок сургууль, таван блок цэцэрлэг, 100 ортой эмнэлэг, 47.530 ам метр талбайд авто зогсоол, 152.650 ам метр талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто болон дугуйн зам болон явган хүний замыг цогцоор нь шийдэх юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ