• Lead the way ...
         
31
2025
Mar
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    56   |  
0
Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-31-нд Йордан улсад болно.  Энэ удаагийн тэмцээнд нийт 378 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ.
 
Манай улсаас чөлөөт бөхийн төрөлд 20 тамирчин оролцох бол сонгомол бөхийн төрөлд гурван тамирчин зодоглоно. Чөлөөт бөхийн энэ оны УАШТ-нд түрүүлсэн тамирчин тивийн дэвжээнд хүч үзнэ.
 
Чөлөөт бөхийн Азийн АШТ-ээс анх 1989 онд 48 кг-ын жинд Ч.Батбадрал, 68 кг-д Х.Амараа, 82 кг-д П.Сүхбат нар алтан медаль хүртсэн бол 130 кг-д А.Баатархүү мөнгө, 74 кг-д Л.Энхбаяр, 90 кг-д Ч.Бямбадорж нар хүрэл медальтай ирж байжээ.
 
Чөлөөт бөх: Эрэгтэй
 
57 кг: Б.Мөнх-Эрдэнэ
61 кг: Т.Түвшинтулга
65 кг: Ц.Цогбадрах
70 кг: Т.Тулга
74 кг: Б.Батбаяр
79 кг: О.Сүлдхүү
86 кг: Н.Батбилгүүн
92 кг: Б.Бат-Эрдэнэ
97 кг: Г.Ганхуяг
125 кг: М.Лхагвагэрэл
 
Эмэгтэй
 
50 кг: Б.Мөнхнар
53 кг: Ч.Отгонтуяа
55 кг: Б.Отгонтуяа
57 кг: Х.Болортуяа
59 кг: Т.Алтжин
62 кг: С.Цэрэнчимэд
65 кг: Т.Энхжин
68 кг: Э.Дэлгэрмаа
72 кг: З.Болортунгалаг
76 кг: Э.Даваанасан
 
Сонгомол бөх: Эрэгтэй
55 кг: М.Сумъяабазар
63 кг: Н.Ганбаяр
77 кг: Н.Оргил
TAGS