• Lead the way ...
         
14
2025
Mar
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    39   |  
0
CS2 цахим спортын  ESL Pro League Season 21 тэмцээний шилдэг хасагдах шатны тоглолт өнгөрөгч шөнө эхэлсэн. Team Spirit болон Mouz багууд өрсөлдөгчөө буулгаж авсанаар хагас шигшээд үлдээд байна. 
 
Харин өнөөдөр шөнө үлдсэн дөрвөн баг буюу Team Vitality болон Team Liquid, The Mongolz болон Natus Vincere багуудын тоглолт болно. The Mongolz болон Natus Vincere багууд өмнө дөрвөн удаа таарч тоглож байсан. Хоёр багийн ялалт байгуулсан нь хагас шигшээд үлдэж ялагдсан баг тэмцээнээ өндөрлүүлэх юм. Тоглолт шөнийн 01:30 цагаас эхлэх хуваарьтай байгаа ч өмнөх тоглолтоос хамаарч цагийн байдал өөрчлөгдөнө. 
 
The Mongolz багийн тоглолтын өмнө Team Vitality болон Team Liquid багуудын тоглолт 22:45 цагаас эхлэнэ. Хоёр баг өмнө нь 10 удаа таарч тоглож байснаас Team Vitality баг найман удаа ялж байжээ. 
TAGS