Үндэсний үйлдвэрлэгч "Бэст Буйдан" компанийн нэрэмжит "Best buzzer-2025" өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн барилдаан энэ сарын 298-нд Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдааны онцлог нь чансаа өндөртэй бөхчүүд эрэмбийн дагуу учраа бөхөө сугалж барилдах юм.
Барилдааны түрүү бөх 20, үзүүр бөх 10, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 5-н сая төгрөгийн мөнгөн шагнал гардах гэнэ. Мөн уран мэхийг нэг сая төгрөгөөр байлжээ. Мөн даваа бүр мөнгөн шагнал дагалдах гэнэ. Барилдааны үеэр үзэгчдийн сугалаа болох ба супер азтан "Toyota Sai" маркийн автомашины эзэн болох гэнэ.
Өнгөрөгч жилийн "Бэст Буйдан" компанийн 20-н жилийн ойд зориулсан барилдаанд аймгийн арслан Н.Өсөхбаяр түрүүлж, улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэж байжээ.