• Lead the way ...
         
14
2025
Mar
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    29   |  
0

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд Монгол Улсад зонхилон тохиолддог гамшгийн 10 төрлөөр эрсдэлийн үнэлгээ хийж, 1,500 орчим зураглалыг боловсруулжээ. 

Монгол орны хувьд ойн экосистемийн орон зай, цаг хугацааны динамикийг тодорхойлдог гол хүчин зүйл бол ойн түймэр юм. Судалгаагаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байгаа бөгөөд жил бүр 80-100 тал хээр, ой хээрийн түймэр гардаг гэнэ. Түймрийн хамгийн идэвхтэй хугацаа нь 3-6 дугаар сар байдаг аж. 

Хээрийн түймэр нь бэлчээрт их хэмжээний эдийн засаг, экологийн хохирол учруулдаг. Тухайлбал, хээрийн түймэр нь ялзарсан өвс, ургамлууд, бут сөөгийг шатааж, хөрсний чанарыг бууруулж, органик бодисыг устгаж, хөрсний элэгдэлд хүргэдэг. Тал хээрийн түймрийн шалтгааныг байгалийн, хүний санаатай үйл ажиллагааны үр дүнд, санамсар болгоомжгүй үйл ажиллагааны үр дүнд гэсэн гурван төрөлд ангилдаг байна. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ