• Lead the way ...
         
14
2025
Mar
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    30   |  
0
CS2 цахим спортын ESL Pro League Season 21 тэмцээний шилдэг хасагдах шатны тоглолт өнгөрөгч шөнө эхэллээ. Шилдэг найман багийн тоглолт Team Spirit болон Eternal Fire багуудын тоглолтоор эхэлсэн. Хоёр багийн эхний замын тоглолт өрсөлдөөнтэй болж нэмэлт цагт Team Spirit ялалт байгуулсан. Харин хоёр дахь замын тоглолтод Eternal Fire илүүрхэж ялалтыг авч чадсан. Харин гурав дахь зам дээр хоёр багийн тоглолт тун ойролцоо байсан ч Team Spirit 8-7 оос дараалсан таван ялалтыг авч шилдэг дөрөвт шалгарч чадлаа. 
 
Хоёр дахь тоглолт Mouz болон G2 Esports багийн хооронд боллоо. Хоёр багийн тоглолт Inferno замаар эхэлж G2 ялалт байгуулсан. Харин Mouz дараагийн хоёр зам болох Nuke, Ancient дээр дараалсан ялалтыг байгуулснаар хагас шигшээд шалгарч үлдлээ. Ингэснээр финалд гарахын төлөө Team Spirit болон Mouz хоорондоо өрсөлдөхөөр болж байна. 
 
Харин өнөөдөр Team Vitality болон Team Liquid, The Mongolz болон Natus Vincere багуудын тоглолт болно. 
TAGS