• Lead the way ...
         
14
2025
Mar
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    41   |  
0

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лиг 2024-2025 оны улирлын шилдэг тоглогчдоо тодрууллаа. Энэ жилийн MVP өрсөлдөөнд статистикийн хувьд хэд хэдэн тоглогчид яригдаж байсан ч улирлын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг Хасын Хүлэгүүд багийн тоглогч А.Азбаяр хүртлээ. Түүний хувьд мөн энэ улирлын шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг хамт авлаа. 

А.Азбаяр энэ улиралд 11.5 оноо, 6.6 самбар, 1.0 оновчтой дамжуулалт, 1.3 хаалт дунджилсан ба баг нь 19-8 амжилттай лигийн амжилтын хүснэгтийг тэргүүлсэн.

2024-2025 оны улирлын бусад шагналын эзэд

 

Шилдэг шинэ тоглогч - "Rookie Of The Year" 

М.Чинхутаг - YES TLG багийн тоглогч 

Амжилт нь ахисан тоглогч -"Most Improved Player Of The Year"

Г.Болор-Эрдэнэ - Erdenet Miners багийн тоглогч 

Шилдэг зургаа дахь тоглогч - "Sixth Player Of The Year"

Н.Ганбаатар - SG Apes багийн тоглогч

Шилдэг дасгалжуулагч - "Coach Player Of The Year"

Zeljko Vasiljevic - Хасын Хүлэгүүд багийн дасгалжуулагч 

Шилдэг гадаад тоглогч "International Player Of The Year"

Байрон Уэсли Жр- Бишрэлт Металл багийн тоглогч 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ