Ойрын өдрүүдэд нутгийн ихэнх хэсгийг хамарсан нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна. Өнөөдөр буюу энэ сарын 13-ны өдөр баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, шуурна. Цас орж шуурсаны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгааг анхааруулж байна.
Мөн маргааш буюу 14-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
14-18-нд салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.