• Lead the way ...
         
12
2025
Mar
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    54   |  
0
УОК-ын Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ажиллаж түймрийн улмаас орон гэргүй болсон 18 айл өрхөд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий тусламжийн барааг хүлээлгэн өглөө.
 
Түймэрт хамгийн их хохирол амссан нь Хөлөнбуйр сумын Батхаан баг юм. Батхаан багийн нутаг дэвсгэрт 70 айл өрх өвөлжиж байснаас 60 орчим айл өрх их, бага хэмжээгээр гал түймэрт өртжээ. Түймрийн улмаас  одоогийн байдлаар 6,000 гаруй мал хорогдоод байгаа гэнэ. 
 
Хөлөнбуйр сумын Батхаан багийн хэмжээнд 47 мянган га газар түймэрт өртсөн нь нийт газар нутгийн 35 хувийг эзэлж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж нөхцөл байдлын үнэлгээ хийх, гал түймрийн эрсдэлийг тогтоох, малын сэг зэмийг нэн дариу устгалд оруулах, халдваргүйтгэл хийх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа гэнэ. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ