Итали улсын Турин хотод Тусгай Олимпын дэлхийн өвлийн наадам энэ сарын 8-16-нд болж байна. Энэ удаагийн наадамд спортын найман төрөлд 103 орны 1.500 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдсөнөөс снөүбордын жиант слаломын төрөлд А.Алтан-Очир хүрэл медаль хүртлээ.
Өдгөө 15 настай А.Алтан-Очир Налайх дүүргийн амьдардаг, снөүбордын спортоор хоёр дахь жилдээ хичээллэж байгаа. А.Алтан-Очир спорт дахь анхны медаль дэлхийн өвлийн спортын наадам болж байгаа нь энэ.
А.Алтан-Очир Тусгай Олимпын дэлхийн өвлийн наадмын Монголын баг тамирчдын ес дэх медальтан, гурав дахь хүрэл медалийг хүртэж байна. Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байлаа.