• Lead the way ...
         
12
2025
Mar
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    31   |  
0

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийтийн байрнуудад хяналт шалгалт хийжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажилласан байна. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах гэнэ.  

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Шалгалтаар галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн  5.730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг газар дээр арилгууллаа. 

НЦУГ-аас гаргасан 2025 оны хоёрдугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн нийтийн байр түрээслэгч 11.129 иргэнийг бүртгэжээ.

2025 оны  хоёрдугаар сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна. 

  • Галын аюулгүй байдал 40%
  • Эрүүл ахуйн 34%
  • Байгаль орчин 57%
  • Гэмт хэрэг, хэв журам 75%,
  • Барилга байгууламж 22.3%
TAGS





Холбоотой санал болгох мэдээ