CS2 цахим спортын ESL Pro League Season 21 тэмцээний шилдэг найман баг тодорлоо. Шилдэг наймд хэсгийн тоглолтод ялагдаагүй Team Vitality, Team Spirit болон The Mongolz, Mouz, Natus Vincere, G2 Esports, Eternal Fire, Team Liquid шалгарч үлдээд байна.
Дөрвөн тэмцээн дараалан шилдэг наймд өрсөлдөж байгаа The Mongolz шигшээ дөрөвт үлдэхийн төлөө Natus Vincere багтай тоглоно. Хоёр баг өмнө нь дөрвөн удаа учраа таарч тоглосон. Хамгийн сүүлд өнгөрөгч хоёрдугаар сард болсон Katowice тэмцээн дээр хоёр баг тулж Natus Vincere багийн ялалтаар өндөрлөсөн.
Хоёр багийн тоглолт нөгөөдөр буюу 14-нд шөнийн 01:30 цагаас болно.