Өнгөрсөн хоёрдугаар сард Монгол орны хэмжээнд дунджаар 0.6 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 82.8%, олон жилийн дунджаас 67.8%-иар тус тус бага буюу 1940 оноос хойш тохиолдож байгаа зургаа дахь хур тунадас багатай сар болж өнгөрчээ. Нийт нутгийн дийлэнх буюу 91.5% нь дунджаас бага, 2.3% -д дунджийн орчим, 6.2% нь дунджаас ахиу хур тунадас унасан байна.
Агаарын дундаж температур өмнөх жилээс 3.1°С-аар, олон жилийн дунджаас 0.3°С-аар тус тус дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 27 дахь дулаан сар болж өнгөрлөө. Нийт нутгийн 32.6% нь ОЖД-аас 1.1°С-ээс - 3.2°С-аар дулаан, 50.4% нь дунджийн орчим, харин 17.1% нь дунджаас хүйтэн байжээ.