• Lead the way ...
         
12
2025
Mar
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    53   |  
0

Улсын хэмжээнд 2025 оны хоёрдугаар сарын байдлаар 284.379 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 6.9 хувиар буурчээ. Нийт зөрчлийн хэргийн 71.8 хувь нь нийслэлд, 28.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн ба цагдаагийн байгууллага 97.8 хувийг шалгаж, бусад байгууллага 2.2 хувийг нь шалгаж, шийдвэрлэжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард үйлдэгдсэн зөрчлийг нэгдүгээр сартай харьцуулахад зарим төрлийн зөрчил буурсан дүнтэй байна. Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 39.9 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 22.6 хувиар, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 22 хувиар, Хүний биед халдах зөрчил 17.4 хувиар, Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 13.5 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 6.7 хувиар тус тус буурчээ.

Дээрх хугацаанд 277.129 хүн, 630 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлжээ. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 75.3 хувь нь эрэгтэй, 24.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 61.4 хувь нь 26-45 насныхан байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ