• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    80   |  
0

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа гэнэ. 

Өнөөдрийн байдлаар 1,683 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулснаас 1,663 айлын нөхөн олговрыг олгожээ. Мөн 1,067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгасан бөгөөд газар чөлөөлтийн хүрээнд 2,800 гаруй янданг буулгажээ. 

Сэлбэ дэд төвд нийт 10,063 айлын 113 блок барилга барина. Үүнээс есөн давхар 87 айлын 93 блок, 12 давхар 117 айлын 12 блок, 12 давхар 71 айлын найман блок тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ