Гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох зорилгоор хөдөлгөөн үйлдсэний улмаас тээврийн хэрэгсэл мөсөнд суух зөрчил их гарч байна. Тодруулбал Хатгал тосгоноос Чандмань-Өндөр сум, Ренчинлхүмбэ, Ханх, Цагааннуур зэрэг сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчсоны улмаас тээврийн хэрэгслүүд мөсөнд суужээ.
Тодруулбал Чандмань-Өндөр сумын чиглэлд "ДОНШГИЙН АМ" гэдэг газар эргээсээ 400м-т, 2.5м өргөн хар хил үүссэн байна. Мөн Цагааннуур, Ренчинлхүмбэ сумын чиглэлд хар усны "Цагаан хил" гарсан байгаа тул ард иргэд, зорчигч та бүхэн зам товчлох, цаг хугацаа хэмнэх зорилготой мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй, баталгаат зам, гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.