• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    94   |  
0
Үнэт эдлэлийн дэлгүүр дээрэмдсэн хэргийг илрүүлжээ. Тодруулбал өнгөрөгч хоёрдугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэлийн дэлгүүрт тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан цонхны хамгаалалтыг эвдэн орсон хэрэг гарсан байна. 
 
Дуудлагын дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж уг хэргийн сэжигтэн болох 30 настай иргэн Б-г үйлдсэн болохыг тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэнэ. Уг этгээд дэлгүүрээс 56 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон ээмэг, бөгж, зүүлтийг хулгайлсан байжээ. 
 
 
 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ