Автозамын хажуугийн шугам солихоор ухсан нүх рүү автомашинтайгаа оржээ. Тодруулбал Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн “Шинэ хороолол” 24 дүгээр байрны хажуу талын бохирын нүхэнд суудлын автомашин замын хажуугийн бохирын ухсан нүхэнд унаж, нэг иргэн гарах боломжгүй байна гэх дуудлага Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Prius Alpha” загварын суудлын автомашин замын хажуугийн шугам солих зориулалтаар ухсан 4х8 метрийн хэмжээтэй, гурван метрийн гүнтэй нүхэнд унасан байж. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан 37 настай эмэгтэй иргэн У автомашинаас гарах боломжгүй байсныг эсэн мэнд гаргаж, Яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.