• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    115   |  
0
Дашчойлин хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан боллоо. Энэхүү барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат аймгийн арслан Н.Амгаланбаатар түрүүлж Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат М.Гантулга үзүүрлэлээ. 
 
Шөвгийн дөрөвт аймгийн арслан Н.Өсөхбаяр, цэргийн заан Ө.Батсуурь нар үлдсэн байна. Наймд аймгийн арслан Х.Наранбаяр, Ц.Лувсан-Адъяа, аймгийн харцага Б.Сайнбаяр, цэргийн харцага Д.Төрбаяр нар үлджээ. 
 
Өнгөрөгч жилийн энэхүү барилдаанд улсын начин Э.Мөнхжаргал аймгийн арслан цолтой байхдаа түрүүлж, аймгийн арслан О.Наранбаатар үзүүрлэж байжээ. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ