• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    97   |  
0
Монголын чөлөөт бөхийн холбооноос Лос Анжелес 2028 Олимпын циклийн бэлтгэлийг удирдан явуулах шигшээ багийн дасгалжуулагч нарыг албан ёсоор танилцууллаа. Эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар ОУХМ Д.Гомбодорж, дасгалжуулагчдаар ОУХМ, Ж.Чулуунбат, ОУХМ, ОУ-ын шүүгч Г.Амархүү нар ажиллахаар болсон. 
 
ОУХМ Д.Гомбодорж нь багш дасгалжуулагч мэргэжилтэй. 2007-2019 он хүртэл Үндэсний шигшээ багт багтаж байсан. Зургаан удаа улсын аваргаас гадна олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан. 
 
Харин эмэгтэй шигшээ багийг ОУХМ С.Сүхбаатар ахлах бол түүний дасгалжуулагчийн багийн бүрэлдэхүүнд МУГТ Б.Одончимэг, ОУХМ Ө.Ууганбаяр нар багтсан байна. Үндэсний шигшээ багийн түүхэнд анх удаа эмэгтэй багш ажиллахаар болж байна. МУГТ Б.Одончимэг нь ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий дөрвөн мөнгө, гурван хүрэл улсын аваргын 10 гаруй түрүүтэй бөх юм.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ