Тарвалин хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд 608 бөх зодоглолоо. Энэхүү барилдаанд Увс аймгийн Түргэн сумын харьяат, сумын заан Б.Цагаанбанди 10 даван түрүүлж, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат сумын заан Б.Лхагварагчаа үзүүрлэв.
Шилдэг тавд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат сумын заан Д.Саранцогт, Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат сумын заан Б.Цогт, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат сумын заан М.Өсөхбаяр нар шалгарлаа.
Аравт Өвөрхангайн заан Н.Бат-Эрдэнэ, Төвийн заан Н.Батбилгүүн, Завханы заан Д.Мөнхтулга, Ховдын заан Б.Баярмагнай, Завханы заан Б.Буяндорж нар үлджээ.