Дашчойлин хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан маргааш буюу энэ сарын 25-нд 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Энэхүү барилдаанд аймгийн арслан О.Баярхүү, Н.Баттүвшин, Н.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглохоор бүртгүүлсэн байна. Барилдааныг өнгөлж байгаа бөхчүүдээс аймгийн арслан Н.Өсөхбаяр 2023 оны нэрэмжит барилдаанд түрүүлж байсан.
Харин өнгөрөгч жилийн энэхүү барилдаанд улсын начин Э.Мөнхжаргал аймгийн арслан цолтой байхдаа түрүүлж, аймгийн арслан О.Наранбаатар үзүүрлэж байжээ.