• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    65   |  
0

Бусдын цахим хаягнаас "Мөнгө зээлээч" гэх утга бүхий чатаар дамжуулан бусдыг залилах төрлийн гэмт хэргийн гаралт өссөөр байна. Тухайлбал 2024 оны зургаадугаар сард иргэн Т-ын цахим хаягнаас "Яаралтай мөнгө зээлээч" гэх чат хамаарал бүхий хүнд нь иржээ. Тухайн иргэн нягталж шалгалгүйгээр 550 мянгөн төгрөгийг хаан банкны дансанд шилжүүлж залилуулсан байна. 

Энэхүү хэрэгт иргэн С-ийг Эрүүгийн тусгай хуулийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан шалгаж байгаа гэнэ. 

Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж хэн нэгэн хүнээс цахимаар "Мөнгө зээлүүлээч" гэх хүсэлт ирвэл заавал утсаар холбогдон баталгаажуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ